Research on satisfaction for transparency of Organizational culture, structure and operation

САНАЛ АСУУЛГА:

Байгууллагын соёл, улсын байцаагчдын ёс зүй, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх судалгааг:

            1. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, улсын байцаагчид хэр шударга ажиллаж байна вэ?

            2. Байгууллага болон улсын байцаагчийн харилцааны соёл ямар түвшинд байна вэ?

           3.Таны бодлоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, улсын байцаагчдын ёс зүйг сайжруулах талаар юу хийх шаардлагатай вэ? гэх асуулгаар явуулсан.

Санал асуулгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр үйлчлүүлж байгаа 808 иргэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Facebook хуудасны зочид болон хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд болох Хүнсчдийн холбооМал эмнэлгийн холбооЭрчим хүчний инженерүүдийн холбооМонголын барилгын холбооМонголын авто замчдын холбоо,Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооМонголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоондалбан бичиг хүргүүлэх замаар авсан.

САНАЛ АСУУЛГЫН ДҮН:

            1. МХБ-ын үйл ажиллагаа, улсын байцаагчид хэр шударга ажиллаж байна вэ? гэсэн асуултад:

    Улсын байцаагчид шударга сайн ажилладаг гэж нийт хамрагдагсдын 48%

    Бага зэрэг хүнд сургалтай, авилгад өртөх магадалтай 15%,

    Шударга ажиллаж байгаа гэдэгт эргэлзэж байна 8%

    Орон нутагт улсын байцаагчид шударга ажиллаж, хяналт шалгалтын үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байж чаддаг гэж 4%

    Улсын байцаагчид үзэмжээрээ асуудлыг шийддэг гэж 2%,

    Хуулийн нэр, томъёо, ойлголтуудыг зөрүүтэй тайлбарладаг гэж 3%,

    Хяналтын систем нээлттэй ил тод биш гэж 6%,

    Байцаагчид тогтвортой ажилладаггүй гэж 5%,

    Зөвлөгч биш шийтгэгч дарамтлагч гэж 1%,

    Хяналт нь эдийн засгийн сэтгэлгээгүй, эрх мэдэл нь монополь гэж 1%,

    Дүрэм журмаа хэт барих нь тэднийг үл сэтгэгч болгож сэтгэхүйн хөшинг байдалд оруулж, шинэчлэлийг хүлээн авах, хэрэгжүүлэх чадварыг устгаж бие хүний хөгжлийг боогдуулж, гүйцэтгэх машин болгосон гэж 2%,

    Эрх мэдлийг цөөн тооны дарга нар эзэмшиж мэдээллийг доош нь үл дамжуулдаг хуулийн хязгаарлагдмал байдалд байдаг гэж 2%,

    Салбараар нь зөрчил засагддаггүй учир Мэргэжлийн хяналт өөрөө шударга

    ажилладаг эсэх нь эргэлзээтэй болж харагддаг гэж 3% тус тус саналаа ирүүлсэн байна.

          2. Байгууллага болон Улсын байцаагчийн харилцааны соёл ямар түвшинд байна вэ?гэсэн асуултад:

    Хэвийн хэмжээнд байдаг 65%

    Боломжийн сайн ажиллаж байгаа   24%,

    Зарим байцаагчдын соёл дор орсон гэж 5%

    Хянуулагчийн эрх дорд үздэг гэж 4%,

    Өөрсдийгөө хэт үнэлсэн гэж 1%,

    Захиргааны шинж чанартай гэж 1% нь тус тус саналаа өгсөн байна.

            3.Таны бодлоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, улсын байцаагчдын ёс зүйг сайжруулах талаар юу хийх шаардлагатай вэ? гэсэн зөвлөгөө авах асуулгад:

    Хяналт шалгалтыг ил тод болгох

    Хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байх

    Зайлшгүй болон мэдээллийн мөрөөр шалгах шалгалтаа ангилах,

    Хяналтын менежментийн систем бий болгох

    Мэргэжлийн хяналтын эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах

    Байцаагчдад хэт өндөр хариуцлага, оролцоо хүлээж буй өнөөгийн сэтгэлгээг өөрчлөх

    Мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх

    Шударга зарчимч байх

    Дутагдалд хатуу, шийтгэл оновчтой байх,

    Томоохон зөрчилд мэргэжлийн байгууллагуудыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж байх

    Нөхцөл байдалд дүгнэлт өгөх орон тооны бус зөвлөлтөй байх

    Улсын байцаагчид хамтран ажиллаж байгаа байгууллагатай уялдаа холбоотой байх шаардлагатай

    Улсын байцаагчийн харилцааны соёлыг шинэ түвшинд гаргах чиглэлээр сургалт хэрэгтэй

    Ёс зүйг сайжруулах шаардлагатай байна гэсэн саналыг тус тус өгсөн байна.

ДҮГНЭЛТ:

            1. МХБ-ын үйл ажиллагаа, улсын байцаагчид хэр шударга ажиллаж байна вэ? гэсэн асуултад улсын байцаагчид шударга ажилладаг гэж 52% нь эерэг талаас нь дүгнэсэн бол 48% нь шүүмжлэлтэй хандсан байна.

2. Байгууллага болон улсын байцаагчийн харилцааны соёл ямар түвшинд байна вэ? гэсэн асуултад 89% нь эерэг хариулт өгсөн байна.

3. Цаашид авах арга хэмжээний талаарх асуултад мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ёс зүйг сайжруулах талаар сургалт зохион байгуулах, хяналтын менежментийн систем бий болгох, дутагдалд хатуу, шийтгэл оновчтой байх ажлыг удирдлагын зүгээс санаачлан хийх, улсын байцаагчдыг чадавхижуулах, хяналт шалгалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг санал болгосон байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР